Өрнөх Хүч Инженеринг ХХК

Өрнөх хүч инженеринг ХХК нь 2014 оноос эхлэн цахилгаан шатны салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа олон жилийн дадлага туршлагатай боловсон хүчин, инженер техникийн ажилчдаар багаа бүрдүүлсэн мэргэжлийн байгууллага юм.

Манай компани нь 2016 оноос БНХАУ-ын “Десенк” брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн ба энэ хугацаанд 150 гаруй байгууллага болон хувь хүмүүстэй хамтарч 500 гаруй иж бүрдэл цахилгаан шатыг нийлүүлж, угсралтын ажлыг хийж, байнгын сервис үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа билээ.

Бид салбартаа өөрийн гэсэн өнгө төрхийг бүрдүүлж, харилцагч нартаа бизнесийн найдвартай түнш, итгэл даах хамтрагч нь байж, хариуцлагыг эрхэмлэн ажилласаар ирсэн.

АЛСЫН ХАРАА

Бид салбартаа аюулгүй ажиллагаа, чанартай гүйцэтгэл, мэргэжлийн үйлчилгээгээр манлайлагч байж, захиалагч нэг бүртээ сэтгэл ханамжтай үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллана.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Тогтвортой, үр бүтээмжтэй үйл ажиллагаа явуулах, байнгын шинэчлэлт сайжруулалт хийх, ажилчдын ур чадварыг жигд дээшлүүлэх, харилцагч нэг бүртэй хүндэтгэлтэй харилцах, ил тод бөгөөд хариуцлагатай үйлчилгээг үзүүлэх, ажилчдынхаа нийгмийн асуудалд анхаарах нь бидний эрхэм зорилго юм.

ҮНЭТ ЗҮЙЛ

Аюулгүй ажиллагааг эрхэмлэнэ
Чанарыг эрхэмлэнэ
Хариуцлагыг эрхэмлэнэ
Нягт хамтын ажиллагааг эрхэмлэнэ
Чадварыг эрхэмлэнэ
Соёлтой харилцааг эрхэмлэнэ

десенк электрик ххк

“Өрнөх хүч инженеринг” ХХК нь 2021 онд харилцагч нартайгаа илүү нягт хамтран ажиллах, засвар үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор “Десенк Электрик” ХХК-ийг байгуулсан. Бид үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн, салбартаа тэргүүлэгч HikVision брэндийн албан ёсны эрхийг авч, технологийн цогц шийдлийг Та бүхэнд санал болгож байна.

Манай компани нь дараах чиглэлээр үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

• Лифтний засвар үйлчилгээ
• Сэлбэг хэрэгслийн худалдаа
• Мэдээлэл технологийн судалгаа, хөгжүүлэлт
• Холбоо дохиолол /хяналтын камер, нэвтрэх систем, галын аюулгүйн систем/
• Чадваржуулах сургалт

МЭНДЧИЛГЭЭ

Тэртээ 10 жилийн өмнө байгуулсан компани маань өдгөө өргөжин тэлсээр өнөөдөртэй уулзан золгож байгаад баяртай байна.

Бид энэ хугацаанд өргөх байгууламжийн, тэр дундаа цахилгаан шатны салбарт мэргэжлийн бөгөөд хариуцлагатай хамт олон гэдгээрээ танигдсаар ирлээ. Энд хүн бүрийн хүч хөдөлмөр, сэтгэл зүрх, цаг хугацаа, авьяас чадвар шингэсэн.

Бидний гол зорилго бол аюулгүй ажиллагааны зарчмыг чанд баримтлан, хүн нэг бүр өөрсдийн хариуцсан ажлыг нягт нямбай хариуцлагатай хийж, алхам бүрд багийн ур чадварыг сайжруулан, хамт олны хүч эв нэгдлээр аливаа бүхнийг даван туулах, байнгын урагшлахад оршино.

Ерөнхий захирал Н.Гантөгс

удирдлагын баг

Н. Гантөгс

Ерөнхий захирал

Б. Оюунбаяр

Гүйцэтгэх захирал

Я. Гансүх

Ерөнхий инженер

инженерийн баг

Т.Төрмөнх

Ахлах инженер

Ч.Анхбаяр

Ахлах механик

Б.Ариунбаяр

Барилгын инженер
Ахлах механик

Э.Төмөрбат

Ахлах механик

Т.Төмөрбат

Засвар үйлчилгээний
Ахлах инженер

Д.Батбаяр

Зургийн инженер

Э.Билгүүн

Ахлах механик