Монголын өргөх байгууламжийн салбарын мэргэжлийн байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг 16 дахь удаагийн спортын нөхөрсөг их наадамд манай компани амжилттай оролцлоо.

Тус арга хэмжээ нь салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагуудын хоорондын нөхөрсөг харилцааг гүнзгийрүүлэх, ажилтнуудын эрүүл мэнд, багаар ажиллах чадварыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагддаг уламжлалт наадам юм.

Манай хамт олон спортын төрөл бүрийн тэмцээнд идэвхтэй оролцож, эв нэгдэл, ур чадвар, багаар ажиллах чадвараа амжилттай харуулсан төдийгүй байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөсөн сайхан оролцоотой байлаа.